
2025 оны 10-р сарын 4,5-ны өдрүүдэд Монгол-Японы төв нь 16 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025”-ыг танхимаар зохион байгуулах гэж байна.
Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
- Тэтгэлэг олгодог албан ёсны байгууллагуудаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл авах.
- Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Кэйо их сургууль
2. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
3. Токио олон улсын их сургууль
4. Олон улсын их сургууль
5. Хёого мужийн их сургууль
6. Чюүо Гакүин их сургууль
МАТЕРИАЛААР ОРОЛЦОХ СУРГУУЛИУД:
7. Мүсашино их сургууль
8. Нагоя худалдаа, бизнесийн их сургууль
Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 11:00-17:00 цаг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
0 cэтгэгдэлтэй