
KASCAP 2025 хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй залуусын манлайллыг дэмжих, тэдний нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойгоо хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар хүний эрх, тэгш хүртээмж, тэгш боломжийг хангах зорилготой.
Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдана.
Хөтөлбөр улсын хэмжээнд нээлттэй зарлагдаж байгаа бөгөөд УБ хотоос гадна, Монгол улсын 21 аймгаас материалаа илгээж хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Хөтөлбөр хаана, хэзээ хэрэгжих вэ?
Хөтөлбөр Улаанбаатар хоттой ойр байрлах амралтын газарт байрлаж явагдана.
2025 оны 8 сарын 18-24-ний хооронд 6 өдрийн туршид хэрэгжинэ.
Хөтөлбөрт хамрагдсанаар та:
Салбар бүрийн манлайлагчидтай уулзана
Мэдлэг, туршлага солилцоно
Холбоо харилцаагаа тэлнэ
Хөгжлийн бэрхшээлээс үл хамааран нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх боломжуудын талаар суралцаж, мэдээлэлтэй болно
Улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт, мэдээллээ гүнзгийрүүлнэ
Хувь хүний хөгжил, сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийн талаарх сонирхолтой сургалтуудад хамрагдана
Мэргэжлийн зөвөлгөө, удирдамжин дор бичил төсөл боловсруулахад суралцана
Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөөрэй:
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2025 оны 8-р сарын 3-ны 23:59 цаг
Хэрвээ та харааны бэрхшээлтэй бол өргөдлийг бөглөхдөө бусдаас тусламж хүсэж, хамтдаа бөглөх боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй ч, өөрчлөлт авчрах хүсэлтэй залуус энэ хөтөлбөрт заавал хамрагдаарай.
0 cэтгэгдэлтэй