ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэллээ. 2026 оны 8 дугаар сарын 10-ны 17:30 цагийн байдлаар 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736 хүүхдийн хүсэлт ирээд байна.

Үүнээс:
👧 2 настай – 9,484
👧 3 настай – 10,102
👦 4 настай – 9,975
👦 5 настай – 10,175
📌 “Орон нутагт хаягтай” ангилалд орон нутгаас нийслэл рүү шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлт илгээсэн хүүхдүүдийн мэдээлэл багтсан болно.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн “E-Mongolia” платформоор дамжуулан хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх бүртгэлд хамруулах ёстой гэнэ. Бүртгэл 2026.08.10-ны 09:00 цагаас 2026.08.23-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.