Тун удахгүй: “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025” болно

2025 оны 10-р сарын 4,5-ны өдрүүдэд Монгол-Японы төв нь 16 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025”-ыг танхимаар зохион байгуулах гэж байна.

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.

  • Тэтгэлэг олгодог албан ёсны байгууллагуудаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл авах.
  • Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.

ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Кэйо их сургууль
2. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
3. Токио олон улсын их сургууль
4. Олон улсын их сургууль
5. Хёого мужийн их сургууль
6. Чюүо Гакүин их сургууль

МАТЕРИАЛААР ОРОЛЦОХ СУРГУУЛИУД:

7. Мүсашино их сургууль
8. Нагоя худалдаа, бизнесийн их сургууль

Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 11:00-17:00 цаг

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.

  • Bulk commenting service. 100,000 comments on independent websites for $100 or 1000,000 comments for $500. You can read this comment, it means my bulk sending is successful. Payment account-USDT TRC20:【TLRH8hompAphv4YJQa7Jy4xaXfbgbspEFK】。After payment, contact me via email (helloboy1979@gmail.com),tell me your nickname, email, website URL, and comment content. Bulk sending will be completed within 24 hours. I’ll give you links for each comment.Please contact us after payment is made. We do not respond to inquiries prior to payment. Let’s work with integrity for long-term cooperation.