Зах худалдааны төвүүд маргааш ажиллана

Admin 13 минутын өмнө

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойгоо бид маргааш бүх нийтээрээ тэмдэглэнэ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.9-д заасны дагуу  арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр болгон бүх нийтээр амрахаар хуульчилсан.

Тиймээс энэ өдөр амрахад Засгийн газрын тусгай тогтоол шаардлагагүй. Өөрөөр хэлбэл 2026 оны арванэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт иргэд аж ахуйн нэгжүүд амарна. Харин зарим хувийн хэвшлийн байгууллага, зах, худалдааны төвүүд хэвийн цагийн хуваариар ажиллана.