Зам, тээврийн яамнаас салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ

Admin Өчигдөр

Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор 2026 оны зургадугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгөөр иргэд, олон нийт та бүхэнд Зам, тээврийн яамнаас дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна зам, тээврийн салбарын бүхий л үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.