Монгол Улсын 330 суманд аж төрж буй нийт малчин өрхийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүдээс санаачлан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамруулдаг байх зэрэг малчдаас уламжилсан санал хүсэлтийг харгалзан, хуулийн төслийг боловсруулжээ.

17° C
3576.28
0 cэтгэгдэлтэй