
Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2006 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд ивээл дор, илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсаар байна. Энэ удаагийн Олон Улсын Эдийн Засгийн Форум буюу “SPIEF 2025 нь дэлхийн эдийн засагт дижиталчлалыг түргэсгэхээс эхлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг олон сорилтуудтай тулгарч байгаа энэ үед зохион байгуулагдаж байгаараараа онцлогтой.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд одоогоор 140 улс орны 20,000 төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байгаа аж. Мөн олон улсын байгууллагуудын төлөөлөл, өндөр дээд түвшний шийдвэр гаргах хүмүүс нэг дор чуулж, дэлхийн худалдаа, эдийн засаг, бизнесийн салбарын олон улсын асуудал, гарц шийдэл, хамтын хөгжлийг хэлэлцэх өндөр ач холбогдолтой форум болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Тухайлбал, 2024 онд уг форумд ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа БРИКС-ийн орнуудын олон тооны төлөөлөгчид оролцсныг албаныхан онцолж байна. Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумд БРИКС-ийн орнууд хүрэлцэн ирсэн нь эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төдийгүй тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдийн чиглэлээр шинэ санаачлага гаргахад чухал хувь нэмэр оруулсныг дурьдаж байлаа. Мөн 2024 оны эдийн засгийн форумд 21,300 гаруй улс орнуудын төлөөлөл оролцож, 6.4 их наяд гаруй рублийн 1073 гэрээ байгуулсныг зохион байгуулжээ.
Тиймээс “SPIEF-2025 нь дэлхийн эдийн засгийн сорилтыг даван туулах шинэ стратеги боловсруулах гол хэрэгсэл болно гэдэгт итгэлтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, SPIEF-ийн Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков ярилцлагандаа дурдсан байна.
Монгол Улсын хувьд, энэхүү олон улсын форумд оролцох нь манай улсад экспортыг нэмэгдүүлэх боломж төдийгүй эргээд олон улсын компани, аж ахуй нэгжүүдийн хооронд харилцаа үүсгэж, гэрээ хэлэлцээр хийх сайн үр дүнгүүдийг нээж өгөх боломж гэдгийг эдийн засагчид онцолж байна. Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын нэг, хүн амын хувьд залуучууд дийлэнх. Эдийн засгийн хөгжлийн хувьд манай улс уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах, эдийн засгийг төрөлжүүлж солонгоруулах бодлогыг баримталж буй. Тэгэхээр энэхүү олон улсын эдийн засгийн форум нь шинэ хувийн хэвшил болоод залуучуудыг эхнээс нь худалдаа, эдийн засгийн салбарт зөв зүйтэй мэдээлэлтэй, старт-ап буюу гарааны бизнесийг эхлүүлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэх боломжийг олгох давуу талтай.
Уг форумаар зөвхөн шийдвэр гаргах түвшний хүмүүс асуудал, шийдлийг ярилцаж, бодлого боловсруулаад зогсохгүй хувийн хэвшлийнхэнд ямар боломжууд байх вэ, бүс нутгийн интеграцилал, уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа ногоон худалдаа, ногоон хөгжил, санхүүжилт, худалдааны төрөлжилт гээд олон улсын эдийн засаг, технологийн шийдлүүд гээд олон асуудлыг харилцан ярилцаж хэлэлцэх юм байна.
0 cэтгэгдэлтэй