
K-POP-ын домогт хамтлаг BIGBANG-ийн гол дуучин, дэлхийд алдартай уран бүтээлч Тэ Ян (TAE YANG) Монголд анх удаа ирэх нь. Урлагийн энэхүү түүхэн агшинд та хамт байхдаа бэлэн үү. Энэ удаагийн Super Concert-д өөр бусад K-POP одод ч оролцох юм байна. Тэдний нэрийг тун удахгүй зарлана. Super Concert ирэх зун буюу зургаадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.
Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа: Early Bird: 120,000₮ (04.27 ~ 05.01) (*2,000 тасалбар) Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 05.07) (*3,000 тасалбар) General Admission (GA): 235,000₮ (Mid Bird дууссаны дараа) Super Fan Experience: 275,000₮ (*1,500 тасалбар) VIP Experience: 750,000₮ (*300 тасалбар) тасалбараа худалдаалах бөгөөд дуусмагц нь борлуулалт хугацаанаас үл хамааран хаах аж. Super Concert-ийг “EVANDIS” интертайментийнхан зохион байгуулах юм байна.
Тэ Ян хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Dong Young-bae 1988 оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Түүний тайзны нэрийг орчуулбал нар гэсэн утгатай. Мөн Япон дахь тайзны нэр нь Sol аж. Анх Jinu Sean-ы “A-yo” дууны клипэд тоглосноосоо хойш буюу 12 настайдаа YG Entertainment-ын дор бэлтгэгдэж эхэлсэн. Улмаар зургаан жил бэлтгэгдсэний дараагаар 2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр элсэж, дэбютээ хийж эхэлсэн урлагийн замналтай.
0 cэтгэгдэлтэй