Нийслэлийн зургаан дүүрэгт хамтарсан эргүүл ажиллалаа. Тодруулбал, нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа төрийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг байршил, олон нийтийн гудамж, талбайд урьдчилан сэргийлэх явган эргүүл, хяналт, шалгалт зохион байгууллаа.
Хамтарсан эргүүл, хяналт, шалгалтыг 14 хоног тутам тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлтэй орчин, нөхцөлийг тухай бүр илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх ач холбогдолтой.

-274° C
0 cэтгэгдэлтэй