Боловсролын яам салбарынхаа 2027 оны төсвийг олон нийтээр хэлэлцүүлсэн гэнэ. Ирэх жилийн боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэгт багш нар цахимаар болон биечлэн оролцож байр суурь, санал хүсэлтээ түлхүү илэрхийлжээ. Үүнээс гадна иргэд энэ сарын 10-ны өдрийг дуустал www.ebudget.edu.mn цахим хуудсаар дамжуулан боловсролын салбарын ирэх жилийн төсвийн төсөөлөлтэй танилцах, төсөвт тусгах шаардлагатай гэсэн санал хүсэлтээ илгээх боломжтой аж. Олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр багш нараас гадна төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, эцэг эхийн төлөөлөл оролцож, байр сууриа хэлсэн байна.
Боловсролын салбарын сүүлийн жилүүдийн төсвийг харвал:
2022-2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4,0-5,2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,6-16,4 хувийг эзэлж байна. Жишээлбэл энэ жил боловсролын салбарын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 2,25 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 16,4 хувьтай тэнцэх хэмжээнд батлагджээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн болон эцэг эхийн төлөөлөл хувьсах зардал, үдийн хоол, сэтгэл зүйчийн хүртээмж, хөгжлийн ялгаатай хүүхдийн тэгш суралцах эрх зэрэг төсөвт тусах санхүүжилт болон бусад хүчин зүйлээр нь анхаарах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.
2027 онд ДНБ-д эзлэх боловсролын салбарын төсөв нь 7,61 хувьд хүрч, 2026 оны түвшнээс 2,94 нэгж хувиар нэмэгдэх тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг нь боловсролын салбарын төсвийг батлахад олон нийтийн оролцоог хангаж, боловсролын салбарын төсвийн төслийг илүү оновчтой, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах зорилготой юм.

2° C
3593.67
0 cэтгэгдэлтэй