Гарьдмагнай, Тодмагнай, Цэцмагнай нэртэй хүүхэд хэд байдаг вэ

Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны 7 дугаар сарын 9-ний байдлаар Монгол Үндэсний бөхийн Дархан аварга, Даян аварга болон Аварга цолтой бөхчүүдтэй ижил нэртэй дараах иргэд байна.
Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ижил нэртэй иргэд хамгийн олон байна. Мөн Гарьдмагнай нэртэй 177, Тодмагнай нэртэй 46, Цэцмагнай нэртэй хүүхэд 8 байдаг аж.