ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас Оросын “Бөмбөгөр оройт байшин” технологийг танилцуулах үйл ажиллагааг /2025.09.11/ зохион байгууллаа.
Уг байшинг нүүдэлчин ард түмний уламжлалт монгол гэрийн үндсэн дээр бүтээжээ. Танилцуулах үйл ажиллагаад оролцогчид Оросын бөмбөгөр оройт байшингийн дизайн, ашиглалтын чанар, шинэлэг шийдлийг боломжит хувилбар хэмээн үнэлж байлаа.

Тус арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков болон Беларусь, Киргиз Улсын Элчин сайд нар, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нарын албаны хүмүүс оролцлоо.

Үйл ажиллагаа нь Монгол-Оросын ард түмний уламжлалт харилцааны нэг хэсэг, илэрхийлэл болсныг оролцогч нар онцлон дурдаж байна.

“Бөмбөгөр оройт байшин”-г 45 минутад барьж босгох боломжтой, дулаанаа сайн хадгалдаг, эрчим хүчний хэмнэлттэй материалаар хийсэн, аялал жуулчлал, кафе ресторан байрлуулахад тохиромжтой, иргэдийн сууц болох технологийг үүсгэн санаачлагч, төслийн удирдагч В.Димитрий тодотгон хэллээ.

-35° C
3563.19
1 сэтгэгдэлтэй
Yo, 123win64’s the real deal! Been playing here for ages and the wins keep coming. Fair play and good vibes only. Check it out: 123win64