Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тэргүүлсэн Иргэний нисэх болон үндэсний агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид ОХУ-ын Тээврийн дэд сайдын урилгаар Москва хотноо ажиллаж, Холбооны агаарын тээврийн агентлагт хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар албан уулзалт хийлээ.
Уулзалтад Оросын талын холбогдох байгууллагын төлөөлөл, түүний дотор Холбооны агаарын тээврийн агентлагийн удирдлагууд болон үндэсний агаарын тээвэрлэгчийн холбогдох хэсгийн менежерүүд оролцов. Монголын талаас ИНЕГ, МИАТ ХК, Аэромонголия ХХК, Изнис Эйрвэйз ХХК болон Монголиан Эйрвэйз Карго компанийн удирдлагууд оролцсон юм.
Хоёр тал шууд нислэг сэргээх үеийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, цар тахлын дараах зорчигчийн урсгал хангалтгүй байгаа, шууд нислэгт ашиглах боломжтой агаарын хөлөг аль аль талд хүрэлцээгүй байгаа, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн гүйлгээ болон захиалгын системийн шууд холболт бүрдээгүй зэрэг шалтгаанаар одоогоор шууд нислэг эхлүүлэхэд хүндрэлтэй байгааг тодотголоо.

Аэрофлот компанийн зүгээс Москва Улаанбаатарын чиглэлд ашиглаж болохуйц зургаан онгоц байгаа ч өнөөгийн байдлаар бусад чиглэлийн эрэлт давамгай байгаагаас Улаанбаатарын хуваарьт онгоц гаргах боломжгүй гэв. Монголын тал ч мөн адил зорчигчийн эрэлт, нислэгийн алслалт болон борлуулалтын системийн холболтын нөхцөлийн улмаас шууд нислэгийн боломж хязгаарлагдмал байгааг тэмдэглэв. Иймд одоогоор тогтмол үйлдэгдэж буй Красноярск болон Эрхүүгийн чиглэлд холбох нислэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод илүү таатай сонголт бүрдүүлэх нь зүйтэй гэж талууд үзлээ.
Энэ хүрээнд дээрх хоёр чиглэлд долоо хоногт хоёр удаа үйлдэж буй нислэгийн хуваарийг Москвагийн холбох нислэгүүдтэй уялдуулах, зорчигчийн урсгал болон зах зээлийн эрэлтийг үндэслэн давтамж нэмэх, улмаар Монголын тээвэрлэгчдийн борлуулалт болон суудал захиалгын системийн уялдааг сайжруулснаар Ази руу чиглэсэн транзит урсгалыг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх талаар талууд санал нэгдэв. Цаашдын нөхцөл байдал сайжирч, зах зээл тэлж, зорчигчийн эрэлт өссөн үед шууд нислэгийг тохирох агаарын хөлгөөр сэргээх боломжийг мөн ярилцлаа.
Үүнээс гадна ОХУ-ын агаарын зайгаар Транссибирийн агаарын коридор ашиглан нисэх чиглэлийн агаарын навигацын үйлчилгээ, Төв Азийн улс орнууд руу нислэг үйлдэх боломж, хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт цэг байгуулах асуудал, агаарын навигац болон иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

-31° C
3563.19
1 сэтгэгдэлтэй
188BET got blocked again? No worries! linkvao188betmoinhat always has the latest working links. Saves me every time. Get in the game using linkvao188betmoinhat