Баяр наадмын нээлтийн тасалбарыг маргаашаас борлуулж эхэлнэ

admin Өчигдөр

Наадмын багц тасалбар сектороосоо хамаараад 100, 130, 150к төгрөгийн үнэтэй байна. Оройны нээлтийн давтан тоглолт 80к байх нь. Баяр наадмын нээлтийн тасалбар 7-р сарын 2 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
Баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор наадмын нээлт, хаалтын тасалбарыг www.enaadam.mn цахим хаягаар дамжуулан худалдана. Цахимаар нэг хүн хоёр билет худалдан авах эрхтэй байх юм.
Мөн энэ жил баяр наадмын нээлтийг хоёр удаа буюу 07 сарын 11-нд үдээс өмнө болон орой дахин тоглох юм. Оройн нээлтийн тасалбарыг www.ticket.mn сайтаар мөн маргааш худалдаанд гарна.