10,000 ам.долларын сантай БИД ХАМТДАА шагналын тав дахь улирал эхэллээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр үүсгэн байгуулагдсан Олон улсын БИД ХАМТДАА шагналын тав дахь улирал эхэллээ. Энэхүү олон улсын тэмцээн нь Орос улсад төдийгүй дэлхийн хэмжээнд хүмүүст туслах, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэгдсэн төслүүдийг дэмжих, сурталчлах зорилготой юм.

Шагналт тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрт амьдрах 18-аас дээш насны гадаадын иргэд болон ашгийн бус байгууллагууд оролцох боломжтой.

Ялагчдад 10,000 ам.долларын шагнал, арванхоёрдугаар сард Москва хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг БИД ХАМТДАА олон улсын иргэний оролцооны форумд оролцох урилга гардуулна.

Шагналын номинаци:

“Тогтвортой ирээдүй”

-Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны асуудлаар соён гэгээрүүлэх, эко хэрэглээ, “ногоон” эдийн засаг, технологийн чиглэлээр төслүүдийг удирдаж буй хүмүүст зориулав

“Хүмүүст туслах нь”

-Эмзэг бүлгийн иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, хүмүүст нийгмийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хувь хүнийг хүмүүжүүлэх, боловсролын болон сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн төслүүдийг удирдаж буй хүмүүст зориулав.

Та тэмцээнд оролцох өргөдлөө 2025 оны зургадугаар сарын 23-наас өмнө https://wearetogetherprize.com/ хаягаар илгээх боломжтой.