Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн мэдүүлэг өгөв

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн өнөөдөр 19.30 цагийн байдлаар Авлигатай тэмцэх газарт ирж мэдүүлэг өгч байна. О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөрийн тансаг хэрэглээ нь Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нийцэхгүй, давсан дүнтэй байгаа тул иргэд олон нийт АТГ-т хандаж, шалгах хүсэлт өгсөн.

Төв талбайд иргэд цуглан Ерөнхий сайдыг орлогоо нотлохын дээр огцрохыг шаардан 10 дахь өдрөө жагсаж байгаа юм.