Найрсаг харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсны 105 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн 2026 он бол БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн ойг тэмдэглэх жил. Эдгээрт зориулсан «ОХУ ба Монгол Улсын хоорондын найрсаг түншлэл, харилцан туслалцааны зам» олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал амжилттай боллоо. Тодруулбал, «ОХУ ба Монгол Улсын хоорондын найрсаг түншлэл, харилцан туслалцааны зам» олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК-д өнгөрсөн өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үйл явдлын эхэнд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, Улаанбаатар дахь Русскийн дом-н орлогч захирал Каламин Александр Ильич эрдэмтдэд хандан, мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн билээ.
Мөн А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн тэргүүлэх мэргэжилтэн Паппинен Иван Евгеньевич хэлсэн үгэндээ түүхэн ой санамжаа уламжлан хадгалж, ирээдүйн хойч үедээ дамжуулах нь чухал гэдгийг тодотгоод, ОХУ ба Монгол Улс нь олон жилийн турш сайн хөршийн ёсоор хамтран оршин тогтнож, бие биедээ туслан дэмжиж ирснийг дурдлаа. Энд онцлоход А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр энэхүү хурлыг зохион байгуулсан юм.
Уг хуралд ОХУ-ын Монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн судлаачид болох:
-ОХУ-ын ШУА-ын Орчин үеийн Ази ба Хятад судлалын хүрээлэнгийн монгол судлалын секторын удирдагч, ОХУ-ын ШУА-ын Монгол судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, НҮБ-н Нүүдлийн иргэншил судлалын Олон улсын хүрээлэнгийн зөвлөх хорооны гишүүн, Монгол судлалын олон судлалын холбооны гишүүн, улс төрийн ухааны доктор Железняков Александр Сергеевич,
– Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, улс төрийн ухааны доктор, профессор Родионов Владимир Александрович,
– Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн улс төр, нийгэм судлалын тэнхимийн эрхлэгч, нийгмийн ухааны доктор, профессор Бадмацыренов Тимур Баторович болон бусад эрдэмтэн судлаачид
Монголын талаас:
-Түүхийн ухааны доктор, профессор Н.Ганбат
– БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Э.Очхүү
– Монгол Улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Н.Наранжаргал
– Монгол Улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар оролцож сонирхолтой илтгэл толилуулсан нь залуус иргэдийн оюун санаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.


-274° C
0 cэтгэгдэлтэй