ДАШТ-й хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн шигшээ 8-д ялагдал хүлээж дагах барилдаанруу шилжсэн. Дагах барилдаанд Франц улсын тамирчин дэлхийн 6 удаагийн аварга Кларисс Агбэгнэноуг юүко үнэлгээгээр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Улмаар Жүдо бөхийн Баку-2026 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Л.Энхрийлэн хүрэл хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Недерланд улсын тамирчин Ван Лэсхоуттай таарч ялалт байгуулав.

-274° C
0 cэтгэгдэлтэй