Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн албан ёсны нүүр номоороо дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр нүүр номдоо “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” хэмээн бичжээ.