Сколтех их сургууль Шаржагийн их сургуультай хамтран Эрчим хүчний дэвшилтэт технологийн «AETLab» лабораторийг байгуулсан бөгөөд хоёр байгууллагын ректорууд Персийн булангийн орнуудын эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохирсон цэвэр эрчим хүчний шийдлүүдийг боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус лабораторийн салбарууд Москва болон Арабын Нэгдсэн Эмират улсад дараах гурван үндсэн чиглэлээр нэгэн зэрэг үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
Үүнд:
Нарны хавтантай нийцүүлэх ванадийн урсгалын батерей;
Устөрөгчийн PEM-электролизер болон түүний цахим хувилбарыг бүтээх;
Өндөр температур болон тоос ихтэй агаарт тэсвэртэй түлшний бодисууд.
Эх сурвалж: Сколтех

20° C
3590.58
0 cэтгэгдэлтэй