Монголын тулаанчид “Хар цом 2026”-д БНСУ-ын багийг ялж, шигшээд шалгарлаа

Admin 1 цагийн өмнө

Монголын баг “Black Combat” холбооны “World National Champion – ХАР ЦОМ 2026” тэмцээний финалд шалгарлаа. Өмнөд Солонгосын холимог тулааны “Black Combat” холбооноос зохион байгуулж буй үндэсний шигшээ багуудын “World National Champion – ХАР ЦОМ 2026” тэмцээнд долоон улсын шилдэг баг өрсөлдөж байна.
Монголын баг хагас шигшээ шатанд тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын “Omega” багийг 4:3 харьцаатай буулган авч, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Энэхүү ялалтаар манай тулаанчид тэмцээний финалд шалгарч, Бразил–Японы багуудын хожсонтой аваргын цомын төлөө хүч үзэхээр болсон юм.