БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном худалдаанд гарлаа

Зарим хүмүүс намайг айдасгүй гэдэг ч би үүнийг буруу дүгнэлт гэж хэлнэ. Би айдасгүй нэгэн биш зүгээр л АМЬДРАЛ хэмээх ИХ аяллаас СУРАЛЦАЖ, МЭДСЭН зүйл ихтэй хүн төдий. Уруудсан бол өгсөх зам заавал байдаг. Бас уулын хөндий гүн байх тусам оргил өөрөө өндөр болдог шүү дээ……

номын хэсгээс

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” номыг 7 дугаар сарын 4-нөөс эхлэн Монголд худалдаанд гаргасан байна. Хүнд амьдралаас ӨСӨН өндийж, өнөө цагийн дэлхийн шилдэг удирдагчдын нэг болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдралын сэтгэл хөдлөм түүхийг өгүүлэх энэхүү ном уншигч таны хүртээл болжээ.

Энэхүү ном нь БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа манай улсад хийж буй “Төрийн Айлчлал”-ын өмнөхөн хэвлэгдэн гарч буйгаараа олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд Үндэсний их баяр наадамд “Хүндэт зочин”-оор оролцох ажээ.

Номыг 7 дугаар сарын 4-нөөс эхлэн зөвхөн Интерномын бүх салбараар худалдаалж эхэлжээ. Мөн, Наадмаас өмнө дараах холбоосоор бүртгүүлж, хот дотор хүргэлт хийлгэх боломжтой. https://forms.gle/tvEqZfDgRVQ2iUaE6