Бөхийн өргөө энэ зун жуулчдад зориулсан тоглолтоор “амьсгална”

Admin 3 цагийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбоо нь “Хангайн Төгс Үлэмж Венчурс” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, “Хангайн Төгс Үлэмж Венчурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төрболд нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд талууд Монгол үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, мөн үндэсний урлагийн тоглолтуудыг Монгол бөхийн өргөөнд жуулчдад үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана.