Прокурорын зөвшөөрлөөр тухайн дансыг царцааж, хөрөнгө хамгаалдаг

 

Жижүүрийн прокурор 24 цагаар ажилладаг аж. Прокурорууд хууль хяналтын чиг үүргийг тасралтгүй, шуурхай хэрэгжүүлэх, хойшлуулшгүй тохиолдолд тодорхой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар ийн жижүүрлэдэн аж.  Жижүүрийн прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран ажиллаж байна. Цахим залиланд өртсөн тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандсанаар прокурорын зөвшөөрлөөр тухайн дансыг царцааж, хөрөнгө хамгаалах арга хэмжээг авдаг.