“Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ
Улаанбаатар хотын нийт хүн амын гуравны нэгийг хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байна. Тиймээс нийслэл хотод хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, гудамж талбай хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан байхад анхаарч ажиллана.
Мөн ирэх 7 хоногоос “Хүүхэд хөгжлийн ордон”-ы засвар, тохижилтын ажлыг эхлүүлнэ.
Ингэхдээ төсвийн хөрөнгөөр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлүүдтэйгээ хамтран мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг байгуулахаар төлөвлөж байна.