
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн байна.
Угаас ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.
Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм.

7° C
3575.93
0 cэтгэгдэлтэй