Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан хайгуулын экспедиц Халх голын байлдааны талбарт амжилттай ажиллаад ирлээ. Хамтарсан хайгуулыг 2025 оны 05, 09 дүгээр саруудад зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 400 гаруй мэргэжлийн шинжээч, судлаач алба хаагч, сонсогчид үүрэг гүйцэтгэлээ.

Энэ нь Халх голын байлдааны тулааны талбар буюу Дорнод аймагт хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм. Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулааны талбарт хамтарсан хайгуулын экспедицийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэснийг ийнхүү бодит ажил болгосон юм.

Хамтарсан хайгуулын экспедицид үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Д.Баасандамба, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал Петрунин Павел Владимирович, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын бригадын генерал Б.Түвшинтөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ҮБХИС-ийн захирал хурандаа Т.Буянбат нар хүлээн авч, талархал дэвшүүллээ.

Хошууч генерал Д.Баасандамба “Энэхүү хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааны үр дүнгээр Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг мөнхжүүлж, хүүхэд, залуучууд, хойч үед энэ дайны түүхэн туршлага, сургамж, үнэ цэнийг бодитойгоор ойлгуулан таниулах боломж бүрдлээ. Цэргийн археологийн салбарт хамтран ажилласан эрдэмтэн судлаачид, шинжээч, сонсогчид болон хамтарсан багийг удирдан ажилласан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр танд баярлалаа” хэмээгээд зарим бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага.

-37° C
3563.19
1 сэтгэгдэлтэй
Looking for a new way to bet on the go? I downloaded the b29 bet apk and it’s actually pretty solid. Runs smoothly on my phone. Worth a download if you’re out and about. Get it here: b29 bet apk