Тэнгэрийн хүлэг болсон 18 морьдод зориулсан үнэгүй сургалт зохион байгуулна

admin 9 цагийн өмнө

Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбооны Үүсгэн байгуулагч Б.Болдбаатар, Намнаа академийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг нар тэнгэрийн хүлэг болж одсон 18 морьдод зориулсан үнэгүй сургалт зохион байгуулахаар болжээ. Морьт харвааны спортын үнэгүй 14 хоногийн хичээл маргааш эхэлнэ. Таван настай балчраас 80 настай буурлууд энэ сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Сургалтаар морьт харвааны анхан шатны мэдлэг олгох юм. Тодруулбал, “Монгол харваа намнааны талаар түүхэн судалгаа онол”, ” Монгол адуу эдэлгээ”, “Газрын харвааны үндсэн техник” зэрэг хичээл орох аж.
Ирсэн зочдод Намнаа академи, Талын дайчид клуб, Мэргэн клуб, Дэлт сум клуб, Эвт сум клуб, Арвайн дайчид клуб, Арулад клуб, Зэв клуб, Галбын говь клуб, Сэртэн морьтон клуб, Монгол стант, Жүрхэн клуб, Хорчи мэргэн клубийн багш дасгалжуулагч нар зааж сургах нь ээ. Төгсгөлд нь морьт харваачид үзүүлэх харваа толилуулах аж. Улмаар Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбооны харьяалалтай клубүүд буюу Монгол дахь морьт харвааны клубүүдийн үйл ажиллагаа клубүүдийн талаар мэдээлэл өгөх аж.