
Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Улаанбаатар хотод ирлээ. Алексей Цыденов Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойн ёслолын ажиллагаа болон хамтарсан бусад үйл ажиллагаанд оролцох аж. Алексей Цыденов гуравдугаар сард Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай Буриад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг төлөвлөсний нэг болох ЕБС-ын сурагчдын дундах волейболын “Ялалтын цом” тэмцээн, амжилттай зохион байгуулсан билээ.
Өнөөдөр Русский дом-д “Фронт Цэгмид” УСК-ны нээлт болно. Мөн тавдугаар сарын 4-нд Соёлын төв өргөөнд Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан “Аугаа ялалт-Аугаа найрамдал” том тоглолт болох гэж байна. Тоглолтод Буриад улсын үндэсний дуу, бүжгийн “Байкал” театр, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Улсын дуурь, бүжгийн театр болон Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын болон бусад алдартай чуулгын уран бүтээлчид оролцох юм.
Тэд үзэгч та бүхнийг түүхээр аялуулна. Тодорхой хэлбэл, 1939 онд Халх голд болсон үйл явдлаас эхлээд 1945 оны ялалтын жагсаал хүртэлх гайхалтай түүхэн агшнуудыг харуулна. Үдшийн гайхалтай мөч нь Ялалтын алтан хитүүд эгшиглэх үе юм. “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Три танкиста”… гэх мэт. AIST GLOBAL, ТИВИКОМ, ТИВИСИ телевиз Монгол, Буриад, Эрхүү мужийн үзэгчдэд тоглолтыг шууд дамжуулах юм байна.
0 cэтгэгдэлтэй