Улаанбаатар-Багануур чиглэлд нийтийн тээвэр явж эхэлжээ

Улаанбаатар-Багануур чиглэлд нийтийн тээвэр явж эхэлжээ. Тодорхой хэлбэл, Улаанбаатар хотоос Багануур дүүрэг чиглэлд өнөөдрөөс зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчилж эхлэв. Автобус өдөрт хоёр удаа тогтмол цагуудад зорчих юм байна.

Улаанбаатар хотын чиглэл “Тэнгэр плаза”-аас, Багануур дүүргээс “Хэрлэн” худалдааны төвийн зогсоолоос хөдлөх юм байна. Үнийн хуввд том хүн 10.000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгийн тасалбараар зорчих бөгөөд төлбөрөө бүх банкны картаар хийж боломжтой гэв.