
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.04.07) 08:00 цагт боллоо. Хуралдаанаар хаврын урь орж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцлээ.
Мөн авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг хугацаанд нь эхлүүлэх, цаг үеийн тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж, үр дүнтэй, санаачлагатай шуурхай ажиллахыг үүрэг болгов.
0 cэтгэгдэлтэй