“Дэлхийн Цирк Монголд” цоо шинэ тоглолт хөшгөө нээхэд бэлэн боллоо

Циркийн урлаг нь хэн бүхэнд баяр баясал, инээд хөөрбэлэглэн гоо сайхан, дуу хөгжим, хүн амьтдын харилцаа, гэрэлтүүлгийн гайхамшиг гээд урлагийн олон төрөлт үзүүлбэрийг нэг дороос мэдрэх боломж олгодгоороо урлагийн бусад төрлөөс ялгарч чаддаг билээ. Тэгвэл “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” олон улсын циркчидийн хамтарсан цоо шинэ тоглолт 2025 оны дөрөвдүгээрсарын 12-ноос зөвхөн БЯМБА, НЯМ гарагуудад AIC STEPPE ARENA – Мөсөн ордондзохион байгуулагдахаар бэлтгэл ажил нь бүрэн хангагдсаныг дуулгахад таатай байна.
Тодотгоход, “ДЭЛХИЙН ЦИРК” Олон Улсын Циркийн хамтарсан тоглолт нь дэлхийн маш цөөн оронд тоглогддог Циркийн Спорт Арена төрөлд багтдаг юм. Тухайлбал АНУ, Канад, Герман, Франц, ОХУ гэсэн орнуудад зохион байгуулагддагаараа дэлхийд танигдсан билээ. Тэгвэл Монгол улс циркийн энэхүү хэлбэрийн тоглолтыг буюу Спорт Арена төрлийн циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо авчирч, циркэд хайртай үзэгчиддээ толилуулж буй 6 дахь улс орон болоод байна.
Өнгөрсөн жил “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 удаа тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тус тоглолтонд сургуультай арслан, бар болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглож байсан билээ.
Тэгвэл энэ удаад дэлхийн олон жүжигчид, сургуультай амьтад болон нохойнууд ирж байгаа нь энэхүү тоглолтын томоохон онцлог болж байна.
Ирэх долоо хоногт хөшигөө нээх “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” хос манежтай тоглолтонд АНУ, ХБНГУ, БНХАУ, БНУУ, ОХУ зэрэг 15 орны жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд нийт 260 орчим уран бүтээлчид оролцох нь ээ.
Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов уригдан ажиллах бол ерөнхий продюсерээр Олон Улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.
Тэгвэл тоглолтын Ерөнхий продюсер Н.Эрдэнийн тухайд циркийн менежер, продюсерээр тасралтгүй 20 орчим жил ажиллаж байна. 2013 оноос МЦХТ-ийг үүсгэн байгуулж Монголын циркчидийг олон улсын уралдаан тэмцээнд 55 удаа оролцуулж, нийт 45 Алт, Мөнгө, Хүрэл цом авсан байна. Тэрбээр 2013 онд циркийн шилдэг шоу тоглолтоор “Гоо марал” шагналын эзэн болж байсан бөгөөд Монгол улсаа төлөөлж олон улсын циркчидийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа юм.
“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт AIC STEPPE ARENA -Мөсөн ордонд болдог. Учир нь тав тухтай орчин, мэргэжлийн баг, авто зогсоол, бие засах газрын хүртээмж гээд тоочвол их зүйл олон улсын стандартыг хангасан байдгийг тоглолтыг зохион байгуулагчид хэлж байна.
Дөрөвпүгээр сарын 12-нд нээлтээ хийх “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт зөвхөн амралтын өдрүүдэд л үзэгч та бүхэнд хүрэх юм.

https://www.facebook.com/100078804190208/videos/1305670673859395