Шүүхийн сахилгын хороо шүүгчтэй холбоотой 321 өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийджээ

Шүүхийн сахилгын хороо 2024 оны үйл ажиллагааны тайлангаа Улсын их хуралд хүргүүлжээ. Шүүхийн сахилгын хороо 2024 онд тайлант хугацаанд 321 өргөдөл, мэдээллийг шинээр хүлээн авч, 192 сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулан, гомдол шийдвэрлэх 53, сахилгын хорооны 159, хянан үзэх 6 уралдааныг тус тус хийжээ. Улмаар өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийг хянан шийдвэрлэжээ. Мөн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хорооны дарга, гишүүний 1398 захирамж, 116 тогтоол, 137 магадлал, сахилгын зөрчил гаргасныг нотлох 33 дүгнэлт, сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох 132 санал, хяналтын 6 тогтоол зэрэг эрх зүйн актуудыг гаргасан байна.

Шүүхийн сахилгын хороо 2024 онд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 298 өргөдөл, 23 мэдээллийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 15 өргөдөл нийт 336 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.