01 сарын 08-нд НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаалтаа авна

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд 23:59 цагт хаагдана. Иймд энэ өдөртөө багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авна.

2024 оны 10-12 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд иргэд бүртгүүлэх шаардлагатай. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог билээ.