
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2024” наадам амжилттай болж өнгөрлөө. Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадмыг Дэлхийн театрын өдрөөр УДБЭТ-т ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж, шилдгүүдийг тодруулав. “Монгол урлагийг дэлхийн тайзнаа” агуулгын хүрээнд зохион байгуулсан тус наадмын Шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, Шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлджээ. Эдүгээ 16 дахь жилдээ болж буй “Мөнгөн мод-2024” наадамд оролцсон уран бүтээлчид олон улсын хэмжээний томоохон уралдаан, фестивалд өрсөлдөн оролцож нийт 25 номинацид 163 нэр дэвшигч оролцсон байна. Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, мөн найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулав.
“Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
Шилдэг тайзны уран бүтээл: “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр”
Шилдэг кино урлагийн бүтээл: “Хувь заяа” уран сайхны киногоор “Хувьсал” продакшн
Шилдэг найруулагч: Фантастик продакшны найруулагч Б.Тамир
Шилдэг жүжигчин: Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав
Шилдэг продюсер: Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн
Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч: Зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн
Шилдэг зураач: “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийн ерөнхий зураачаар ажилласан “Монгол театр”-ын уран бүтээлч Ч.Батболд
Шилдэг бүжиг дэглээч: “Номадик Балет” продакшны бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал
Шилдэг бүжигчин: Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр
Шилдэг судлаач шагнал: “Монгол үндэстний эсгий ширмэл урлал” сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг: “Монгол баялаг 330” бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл”
Шилдэг ном хэвлэлийн бүтээл: “Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Академич С.Чулуун
Шилдэг зар сурталчилгааны бүтээл: “Соёл танаас эхэлнэ” цахим нөлөөллийн аянаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Шилдэг цахим бүтээл: “М дижитал Караоке” бүтээлээрээ “М Мюзик” ХХК
Шилдэг соёлын өвийн бүтээл: “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнгээр “Чингис хаан үндэсний музей”
Шилдэг хувцас, загварын бүтээл: “Цагаан зүрх” коллекцоороо уран бүтээлч А.Түвшинзаяа
Шилдэг дизайны бүтээл: “Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл”-ээрээ С.Чулуунбаатар
Шилдэг дүрслэх урлагийн бүтээл: “Хүн сүрэг” бүтээлээрээ уран бүтээлч Б.Мөнхцэцэг
Шилдэг архитехтурын бүтээл: “Хүрээ майдар дуган” бүтээлээрээ архитектор Г.Нямцогт
Шилдэг хөгжмийн зохиолч: Үндэсний Урлагийн их теартын хөгжмийн зохиолч О.Чинбат
Шилдэг дуучин: Улаанбаатар театрын гоцлол дуучин А.Отгонболд
Шилдэг удирдаач: Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш
Шилдэг хөгжимчин: Үндэсний Урлагийн их теартын гоцлол хөгжимчин Т.Өлзийжаргал
Шилдэг дуу хөгжмийн бүтээл: “Солонго” бүтээлээрээ уран бүтээлч Г.Солонго нар тус тус шалгарлаа.
0 cэтгэгдэлтэй