Лайпцигийн номын үзэсгэлэнд Чинагийн Галсангийн бүтээлийг дэлгэлээ

Лайпцигийн номын үзэсгэлэн – бүх насны номын хорхойтнуудад зориулсан баяр эхэллээ. Лайпцигийн энэхүү номын үзэсгэлэнд Чинагийн Галсангийн бүтээлийг дэлгэлээ. 2025 оны гуравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Лайпциг хот дахин номонд дурлагсад, зохиолчид, хэвлэлийн газрууд, косплей сонирхогчид, утга зохиолын фенүүд болон судлаачдын уулзах цэг болно. Лайпцигийн номын үзэсгэлэн нь энэ жил Manga-Comic-Con болон “Leipzig liest” уншлагын баяртай хамтран зохион байгуулагдаж буй бөгөөд Герман Улсын хоёр дахь том номын үзэсгэлэн төдийгүй Европын хамгийн эртний номын арга хэмжээнүүдийн нэг юм. Жил бүр 40 гаруй орны 2,500 орчим үзэсгэлэн гаргагч, 250,000 гаруй зочдыг татдаг тус арга хэмжээнд өмнө нь Монголын зохиолчид ч оролцож байсан.
Тэдний дундаас Лайпциг хоттой онцгой холбоотой зохиолч Чинагийн Галсан 2018 онд номын үзэсгэлэнд оролцож, “Kennst du das Land – Leipziger Lehrjahre” номоо танилцуулж байв.
Харин энэ жил түүний шинэ бүтээл “Kennst Du den Berg – Mongolische Wanderjahre” уншигчдын хүртээл болжээ.