
ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалт танхим болон дадлага гэсэн хоёр хэлбэрээр явагдсан бөгөөд утаат орчинд гал түймэр унтраах хайгуулын ажиллагаа зохион байгуулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага, сургалтыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийг түшиглэн хийсэн юм.
Мөн автомашинд гарсан гал түймрийг унтраах аргазүй, гал унтраах автомашины бэлтгэл, бэлэн байдал, өндөр хүчдэл хамгаалалтын зурваст ажиллах аюулгүй ажиллагаа, гал түймрийн үеийн агаар солилцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, зохион байгуулалт, ажлын аюул, түүний дүн шинжилгээ зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдлэг олголоо.
0 cэтгэгдэлтэй