
Цагдаагийн байгууллагад “Төв аймгийн Өндөрширээт сумын Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээлэл энэ сарын 11-ний 19 цагийн орчимд ирсэн байна. Урьдчилсан байдлаар “Toyota Hiace” маркийн автомашин нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан “Kia Grandbird” маркийн том оврын автобустай мөргөлдөж, улмаар “Toyota Hiace” маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн гэж гарчээ. Ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
0 cэтгэгдэлтэй