
“Сансарт хүрэх замыг нээсэн” сэдэвт анхны Олон улсын онлайн-хуралд Улаанбаатар, Ханой, Шинэ Дели, Бээжин, Амман, Гавана, Ром дахь “Русский дом” бүгд нэгдэхээ мэдэгджээ. Уг арга хэмжээнд Интеркосмос хөтөлбөрт хамрагдаж буй сансрын нисгэгч-оролцогч, оюутан, аспирант, эрдэмтэд нар оролцоно. Мөн Гагарины уншлагад сансрын музей, төвүүд онлайнаар оролцох юм байна. Энэ үеэр 2025 оны сансрын ойн өдрүүдийг дурсаж, сансрын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, орчин үеийн шинжлэх ухааны сансрын хөгжил дэвшил, ололт амжилтын талаар ярилцах болно.
0 cэтгэгдэлтэй