10, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд говь, талын нутгаар 14-16 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст халж шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Алтайн өвөр говь орчмоор +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35…+40 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.