БНХАУ-ын Харбин хотод уржигдар зохион байгуулсан “Харбин Олон Улсын Балетын тэмцээнд Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртлээ. Мөн ганцаарчилсан төрөлд Монголын сурагчдаас Э.Тэргэл болон Э.Алтан-Очир мөнгө, Г.Дөлгөөнням, Б.Цэлмэг, П.Ундрам, Н.Мөнхгоёл, Мөнгөнцэцэг нар хүрэл медаль хүртсэн аж.
Харбин Балетын тэмцээн нь 2019 онд байгуулагдсан бөгөөд Харбин хотын Соёл, радио, телевиз, аялал жуулчлалын товчооны харьяанд үйл ажиллагаа явуулдаг олон улсад нэр хүндтэй фестиваль. Байгуулагдсан цагаасаа эхлэн “өндөр байр суурь, өндөр гарааны цэг, өндөр үр ашиг” гэсэн зарчмыг баримталж, дэлхийн түвшний балетын хамтлагийг бий болгох зорилготой ажилласаар иржээ.
Харбин хот нь Хятадын түүх, соёлын нэр хүндтэй хот бөгөөд “хөгжмийн хот” хэмээн алдаршсан. Харбины балет нь өөрийн өндөр түвшний, өвөрмөц, онцгой уран сайхны хэв маяг, чиг хандлагаараа тус хотын соёл, урлагийн шинэ хуудсыг нээж Харбины балет дэлхийн анхаарлыг татаж, олон улсын хэмжээнд нэр хүнд, хүлээн зөвшөөрөлтийг олохын төлөө өнөөдөр анх удаа олон улсын балетын тэмцээн зохион байгуулж байгаагаа зохион байгуулагчид дурджээ.
Ташрамд дурдахад Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Харбин Олон Улсын Балетын тэмцээний шүүгчээр уригдан ажиллажээ.

5° C
3593.67
0 cэтгэгдэлтэй