МОНГОЛ УЛС ‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР” ӨВИЙГ ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГҮҮЛЛЭЭ

Admin 45 минутын өмнө

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны 7 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 р чуулганаар Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) зэрэг 6 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байсан бол “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 7 өвийг бүтгүүллээ.