Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулсан “Дээлтэй Монгол наадам” өргөн дэлгэр боллоо. “Дээлтэй Монгол наадам”-д 7000 гаруй иргэн үндэсний дээл, хувцсаараа гоёж оролцон, монгол үндэстний өвөрмөц соёл, зан заншил, үнэт өв уламжлалаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Наадмын үеэр нийслэлчүүд болон гадаад, дотоодын жуулчид үндэсний дээл, хувцсаар гоёж, Монголын ард түмний өв соёл, ёс заншил,үндэсний хувцасны өвөрмөц онцлогийг сурталчилсан олон төрлийн арга хэмжээнд оролцов. Энэ хүрээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, урлагийн тоглолт, ардын уламжлалт зан үйл, үндэсний өв соёлыг сурталчилсан үзэсгэлэн, гар урлалын бүтээлийн танилцуулга, монгол ахуйг харуулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа. “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ нь үндэсний хувцасны хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт өдөрт юм.



21° C
3589.11
0 cэтгэгдэлтэй