Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Уул уурхай, геологи, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт байгальд ээлтэй, олон улсын дэвшилтэт технологи нэвтрүүлэн, уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргаж, хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхэд манлайлан, олон зуун тогтвортой ажлын байр шинээр бий болгож, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг бүтээн цогцлоож, нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Монполимет” группын үүсгэн байгуулагч, төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжав,
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологи нэвтрүүлж, олон улсад өрсөлдөхүйц эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг ханган, олон мянган ажлын байр шинээр бий болгож, импортыг орлох, байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэн, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, нийгмийн хариуцлагын манлайлал үзүүлж, үндэсний үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Тэсо групп”-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Одонгийн Дамжин нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
  • Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөн өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, баг тамирчдаа удирдан зохион байгуулж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөн, монгол хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ зориулсан Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван,
  • Үндэсний хэмжээний групп үүсгэн байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, газрын тос, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, малчид, фермерүүдийн тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Шунхлай холдинг” компанийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвийн Батсайхан нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын эмч цолоор:
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Дашжамцын Авирмэд,
Ардын жүжигчин цолоор:
  • Мэргэжлийн эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа,
  • Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа,
  • “ИКС-ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Физик, математикийн ухааны доктор, профессор Шагдарын Чадраабал,
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
  • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Түдэвийн Ган-Эрдэнэ,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • Геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Амиржаны Каривай,
  • “Эрдэнэт хивс” ХХК-ийн механик инженер Чимэдийн Пүрэвсүрэн,
  • “Эм Си Эс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чүлтэмийн Даваахүү,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Жигжидсүрэнгийн Бямбасүрэн,
  • “Дефакто” институтын захирал Дамбадаржаагийн Жаргалсайхан,
  • “Алтан жолоо групп” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Чулуунхүүгийн Гүнсэн,
Гавьяат багш цолоор:
  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн монгол бичгийн багш Чамбаабаатарын Буянхишиг,
  • “Сити” их сургуулийг үүсгэн байгуулагч, доктор, профессор Цэмбэлийн Байгалмаа,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Ханджавын Оюунбилэг,
  • “Цэбо фильм” кино продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Цэгмидийн Цэрэнболд,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваагийн Бурмаа,
  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Төмөрийн Баатарцогт,
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дурангийн төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Төмөрийн Цэндсүрэн,
  • АШУҮИС-ийн зөвлөх эмч Хасагийн Оюунцэцэг,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Төрийн соёрхолт Цогтын Лочин
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • “Орхон тариа” ХХК-ийн захирал Ламзавын Отгонбат,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • “Шандас транс” ХХК-ийн жолооч Ишбалдангийн Зоригтбаатар,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар,                                                               

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • “Ховд” бөхийн дэвжээний дасгалжуулагч, Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн,
Гавьяат тамирчин цолоор:
  • Монголын волейболын холбооны ахмад тамирчин, “Алтайн барс” клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Баярбаатарын Ганхуяг,
  • Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Отгонбаатарын Сэргэлэн,
  • Хилийн цэргийн 0311 дугаар ангийн сургалт хариуцсан ахлах офицер, Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат,
  • Шатрын үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Сумъяагийн Билгүүн,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Мастер үсчин, дэлхийн шүүгч, Үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Догсомын Одхүү,
  • Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүү,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Хурд групп” ХХК-ийн барилгын талбайн инженер Батсүрэнгийн Батболд,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • “Мон газар консалтинг” ХХК-ийн захирал Юнгэрийн Дэлгэрмаа,
Гавьяат малчин цолоор:
  • Ховд аймгийн Дөргөн сумын малчин Намсрайн Пүрэвжав,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, доктор, профессор Дамбийн Энхдаваа,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар,
Сүхбаатарын одонгоор:
  • Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад хилчин, бэлтгэл хошууч Пэрэнлэйн Бөхчулуун,
  • Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Эрдмийн сургуулийн профессор, ахмад багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хошууч генерал Балганы Эрдэнэбат,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: 
  • “Багануур” ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн оператор жолооч Ойдовын Мөнхбат,
  • Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын самбо, жудо бөхийн дасгалжуулагч Данзандагвын Балжинням,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын их эмч, тасгийн эрхлэгч Доржжүгдэрийн Жавзан-Орлом,
Алтан гадас одонгоор:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах 11-11 төвийн менежер Жамсранбаатарын Сайнбайгалмаа
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн доктор, дэд профессор Энхбаярын Жигмэддорж,
  • МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл,
  • Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Энхболдын Батзориг,
  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бумангийн Уранзолбоо,
  • Монголын кранистуудын холбооны гишүүн, кранист Жунайхүүгийн Мэнджаргал,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Цэвээнрэгзэнгийн Батбаяр,
  • Монголбанкны Эрсдлийн удирдлага, дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч Сурмаажавын Ганбаяр
  • Монголын дугуй холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын хэмжээний их мастер Туулхангайн Төгөлдөр,
  • “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн технологийн хэлтсийн дарга Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.