ХӨХ БААВГАЙ ТӨСЛИЙН МЭДЭГДЭЛ
Хөх баавгай фестиваль нь аялал жуулчлалын голлох бүс болсон Хөвсгөл аймагт дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн төсөвт орлого бүрдүүлэх, Хөвсгөл аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдэд урлаг гоо зүйн таашаал мэдрүүлж урлаг соёлоор соён гэгээрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ юм. Сүүлийн үед сошиал орчинд Хөх баавгай төслийг хэрэгжүүлэгчдийн эсрэг элдэв гүтгэлэг, харлуулах оролдлого удаа дараа явж байгаа учраас дараах мэдэгдлийг гаргаж байна.
1. Манай Хөх баавгай төслийн зүгээс Хөвсгөл аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдахаар реклам сурталчилгаагаа хийж байгаа Тайга фестивалийн эсрэг, тэдний үйл ажиллагааг зогсоох, хөндлөнгөөс нөлөөлөх ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүйг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна
2. Зах зээлийн зарчмынхаа дагуу нэгэн зэрэг нэг аймагт зохион байгуулагдах ижил төрлийн арга хэмжээг зохион байгуулалт, оролцож байгаа уран бүтээлчдийнхээ чанар чансаагаар өрсөлдөх арга тактикийг эрхэмлэж өнөөдрийг хүртэл реклам сурталчилгаа, идэвхжүүлэлтээ үргэлжлүүлж ирсэн
3. Тайга фестиваль нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт хөдөө хээр талд зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар болон Цагдаагийн байгууллагаас болзошгүй эрсдэл, оролцогчдын аюулгүй байдлыг бодолцон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулах үед хамтран ажиллах боломжгүй гэдгээ тайлбарласан мэдэгдлийг гаргасан байна.
4. 2025 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод зохион байгуулагдсан Тайга фестивалийг зохион байгуулах санал, санаачилгыг гаргаж, зохион байгуулалтын бүх үйл ажиллагаанд одоогийн Хөх баавгай төслийг санаачлан хэрэгжүүлэгч залуус гардан зохион байгуулж оролцсон. Гэвч энэхүү төслийг хэрэгжүүлсэн гэх Дэлгэрмөрөн буюу Degi нь Тайга фестивалийн дараа үндсэн ярьж тохирсноо зөрчиж Хогны хар ууттай тасалбараа алдчихлаа, тиймээс энэ олон үзэгчид бүгд үнэгүй үзсэн учраас ашиг олоогүй, “Шатчихлаа” хэмээн хамтран ажилласан хүмүүсээ залилж олон сарын хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж бүх ашгийг ганцаараа авсан ноцтой үйлдэл гаргасан нь бид цаашид хамтран ажиллах боломжгүй болсон билээ.
5. Хэдий ийм зүйл болсон ч урлаг соёлд хайртай залуус өөрсдөө Хөвсгөл аймагтаа урлаг соёлоор дамжуулан аялал жуулчлалыг татах, соёлтой аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх үүднээс Хөх баавгай төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Гэхдээ зах зээлийнхээ зарчмаар аль фестивалийг залуус, аялагчид сонирхон үзэх нь иргэдийн өөрсдийнх нь асуудал. Бид шударгаар өрсөлдөж байгааг албан ёсоор мэдэгдье.
Мэдэгдэл гаргасан: ХӨХ БААВГАЙ төслийн хамт олон

24° C
3584.31
0 cэтгэгдэлтэй