
Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан “Татварын олон байцаагчдын хийх ажлыг AI тусламжтайгаар 4-хөн хүн хийж байна” хэмээн онцоллоо. Мөн Монголын Татварын алба 2020 оноос өгөгдлийн шинжилгээний стратеги гаргаж, энэ хүрээнд 6 загварыг хөгжүүлж буй. Ихэвчлэн таамаглах загварыг ашигладаг. Татварын алба дээр цугларсан датагаар загваруудаа сургаж, үр дүнг нь ААНБ-дад мэдэгдэж, эрсдэлийг өөрсдөө удирдах боломжийг нь хангадаг.
Үр дүнгээс нь тоочвол, нэг загварын хүрээнд хийгдсэн төслөөр 1462 татвар төлөгч таамагласан орлогоосоо дутуу тайлагнасан байх магадлатай байна гэсэн таамаглалыг бизнесүүдэд мэдэгдэж байна. Гэтэл тэдгээр ААНБ-ууд 192 тэрбум төгрөгийн ногдуулалтыг нэг сарын дотор нэмэгдүүлсэн. Үүний цаана төр өөрөө шалгадаг нэгбүрчлэн байцаагчдад хуваарилдаг процесс явсан бол нэлээн хүний хүч хөдөлмөр, санхүү, цаг хугацаа зарцуулах байсан вэ? Гэтэл нэг загварын цаана 4 -хөн хүн л ажиллаж байна гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй