Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

Admin 1 цагийн өмнө

MrBeast буюу жинхэнэ нэр нь Жэймс Стивен Дональдсон бол өртөг ихтэй сонирхолтой үзүүлбэр, өвөрмөц туршилт бүхий бичлэгүүд хийдэг төрлийг “YouTube”-д анхлан санаачлагчдын нэгд тооцогддог.

Түүний суваг 2024 оны долоодугаар сард 300 сая дагагчийн босгыг давснаар “YouTube”-ийн түүхэнд ийм амжилтад хүрсэн анхны хүн болсон юм.

Тэрбээр 13 настайгаасаа YouTube-д суваг хөтөлж эхэлсэн бөгөөд янз бүрийн сорилтууд, реалити-шоу, буяны үйлсийн бичлэгүүдээрээ дэлхий даяар алдаршжээ.