Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг 53.1 хувийн ирцтэйгээр хэлэлцэж байна. Ийнхүү УИХ-аар Үндэсний их баяр наадмын хуульд долдугаар сарын 10-19-ний өдөр хүртэл нийт 10 хоног бүх нийтээр амрах заалт бүхий хуулийн төслийг хэлэлцэж, удахгүй санал хураалт болох нь ээ.

16° C
3576.28
0 cэтгэгдэлтэй