Тодруулбал, “Хиймэл оюуныг хөгжүүлэх ба итгэлцлийг суурийг бүрдүүлэх тухай суурь хууль” гэсэн нэртэй хууль бөгөөд дэлхийд анх удаа хэрэгжиж буй олон янзын дүрэм, журмын эмхэтгэл бус харин “цогц хууль” ажээ. Уг баримт бичигт технологийн компаниудын дагаж мөрдөх ёстой дэвшилтэт хиймэл оюуны загваруудад хамаарах хууль эрх зүйн хүрээ, шаардлага, мөн зөрчсөн тохиолдолд ногдуулах торгууль зэргийг тусгасан байна. Тухайлбал, дэвшилтэт загваруудаар бүтээсэн контент нь зохих “усан тэмдэглэгээтэй” байх ёстой. Үйлчилгээ нь хиймэл оюунд суурилсан гэдгийг хэрэглэгчдэд мэдэгдэхээс гадна аюулгүй байдлыг нь хангах үүргийг компаниуд хүлээжээ.
Үүнээс гадна, өдөрт 1 саяас дээш хүн үйлчилгээг нь ашиглаж байвал эсвэл орлого нь 10 тэрбум воноос (6.8 сая ам.доллар) дээш байвал технологийн компаниуд БНСУ-д салбараа нээх ёстой. Мөн өөр нэгэн шалгуур бол БНСУ-д үйлчилгээгээ үзүүлж байгаа, мөн дэлхий даяарх жилийн орлого нь 1 их наяд воноос (681 сая ам.доллар) дээш байх тохиолдолд салбараа нээнэ. Эдгээр шалгуурыг OpenAI, Google компаниуд хангаж байгаа ажээ.
Эрх баригчид шилжилтийн үеийг нэг жилээр тогтоож, энэ хугацаанд хууль зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулахгүйгээр зохицуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: СӨҮЛ/Yonhap/.

-31° C
3563.19
0 cэтгэгдэлтэй